Түгжрэлийг 50% бууруулах шинэ гүүр

2022-12-14 09:19

Наадамчдын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох ажил эхэлсэн бөгөөд эхний ээлжид гурван гүүрний барилгын ажил үргэлжлээд явж байна.


Эхний гүүр нь 37 метр урттай Туул голын салаа дээр баригдаж байгаа. Дараагийнх нь 391 метр урттай. Энэ нь Монгол Улсад уртынхаа хэмжээгээр хоёрт орох том хэмжээний гүүр юм. Мөн 55 метр урт гүүр дунд гол дээгүүр барихаар төлөвлөсөн байна. Энэ гүүр ашиглалтад орсноор Яармагийн төв замд хоёр түвшний огтлолцолтойгоор урдуураа тойрч, хурдны замтай нийлэх замын трассын ажил үргэлжилнэ. Тус ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээр Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан. Түгжрэл олон зүйлээс шалтгаална.

  • нийтийн тээвэр
  • гүүрэн байгууламж барих
  • зам өргөтгөх, шинэчлэх, шинээр барьж байгуулах
  • явган хүний болон дугуйн зам
  • сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй байдал
  • бүтээн байгуулалт

гэх мэт 36 багц асуудалд үндэслэж, түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах тооцооллыг гаргасан. Түүнчлэн цахим хот болох хэрэгтэй. Энэ хүрээнд RFID нэвтрүүлэх, автомашин мэдрэгчтэй болох, автомашиныг бүртгэлжүүлэх, камержуулах зэргээр бүртгэл, хяналтыг хангаж байж дараагийн шатны ажлууд хийнэ. Энэ мэтчилэн сахилга баттай, замбараатай байдлаар цаашид хотын ажлууд үргэлжилнэ. Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Ажлын гүйцэтгэл маш чухал. Хийх ажлуудыг тус тусад нь хуваарилж байж олон ажил зэрэг үр дүнтэй үргэлжилж байна.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024 | Наадам Дэнж Хотхон

Танилцуулга татах