Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс Яармаг

2021-12-15 14:57

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс яармагт Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас үе шаттайгаар түгжрэлийн эсрэг ТЭЦ-4, ТЭЦ-3-рүү чиглэсэн хоттой холбох хоёр гүүр шинээр барихаас гадна уулын замыг үргэлжлүүлэн татаж, Хөшигтийн хөндийдэх шинэ нисэх онгоцны буудлын хурдны замтай холбох төлөвлөгөөний дагуу авто замын түгжрэлийг шийдэхээр болсон талаар нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын боловсруулсан шинэчилсэн ерөнхий төлөьлөгөөнд тусгагдсан байна. Линк: https://home.uda.ub.gov.mn/?p=3094

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийн зурагт харуулсанчлан Наадам дэнж хотхон нь хүний хэрэгцээг бүрэн хангах худалдаа үйлчилгээ, цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй ойр төлөвлөгдсөн. Баруун зүгт Улаанбаатар хотын шинээр байгуулагдаж буй спорт комплексууд, зүүн зүгт хотын аль ч бүсрүү цаг алдалгүй зорчих сонголт бүхий замтай холбогдсон. Хотхон дотроо олон улсын дунд сургууль болон цэцэрлэг байгуулагдахаар төлөвлөж байгаа бөгөөд мөн British school, Сакура, Шинэ үе сургуулиудад Наадам дэнж хотхоны ирээдүй болсон хүүхэд залуучууд зорчиход ойр байршилтай төлөвлөгдсөн.

Наадам дэнж хотхоны нийт эдэлбэр газрын 40%-ийг ногоон байгууламж болон нийтийн эзэмшлийн талбай, 25% нь авто машины зам талбай, зогсоол, 35% нь сургууль, цэцэрлэг, болон орон сууцны барилга байгууламж эзлэхээр төлөвлөгдсөн.

Их бүтээн байгуулалт өрнөж буй Яармагт орон сууцаа төлөвлөх нь ирээдүйдээ оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.


Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024 | Наадам Дэнж Хотхон

Танилцуулга татах