Монгол НААДАМ ХӨШӨӨ

2022-12-14 09:52

Ардын Хувьсгал мандсан жилээс яармагийн дэнж дээр Монгол түмэн хуран цуглаж цэнгэлийн баяраа тэмдэглэдэг олны хөлийн газар болсон түүхтэй. Үзэсгэлэнт Богд хан уулын бэл, туналзан урсах хатан Туулын хөвөөн дэхь зүлэгт ногоон дэнж дээр 1922-1924 онд Ардын хувьсгалын ойн баяр наадмыг “Цэргийн баяр” нэрийн дор тэмдэглэдэг байсан ба 1925 оноос эхлэн Ардын хувьсгалын ойн баяр наадам хэмээн нэрлэж ирсэн байна. 1958 онд төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орох хүртэл жил бүр энэ дэнж дээр Ардын хувьсгалын баяр наадмыг хийж байсан бөгөөд 2000 оны эхээр хурдан морины уралдааныг Хүй долоон худагт хийдэг болох хүртэл энэхүү дэнж дээр хурдан хүлгүүдийн барианы газар байсан түүхтэй билээ.

Монгол түмний шүншиг шингэсэн энэхүү ариун дагшин газрыг хүндэтгэн хуучин наадмын дэнж дээр “Монгол Наадам” хөшөөг МУУСГЗ – А. Очирболд уран барималч бүтээж байна. 2022 оны 7-р сарын 8-ны билэгт сайн өдөр хөшөөний шав тавих ёслол амжилттай боллоо. А. Очирболд уран бүтээлч маань “Ухамсар”, “Андлалын хөшөө”, “Улаан хуй” гэх мэт олон бүтээлээрээ Монголдоо төдийгүй олон улсад танигдсан уран барималч юм.

Хөшөө баригдаж байгаа “Наадам дэнж” хотхон нь Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс Богд Хан уулын хойд энгэр дээр сүндэрлэж буй 694 айлын орон сууцны цогцолбор бөгөөд хүний хэрэгцээг бүрэн хангах худалдаа үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэгтэй ойр төлөвлөгдсөн. Хотхон дотороо олон улсын сургалттай, 800 хүүхдийн багтаамжтай Ulaanbaatar Elite International school-н шинэ сургууль байгуулагдахаар төлөвлөсөн. Наадам Дэнж Хотхоны I-р ээлжийн 252 айлын, 6-н блок барилга 2023 оны 1-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024 | Наадам Дэнж Хотхон

Танилцуулга татах