Яармагийн дэнж буюу Наадмын дэнжийн түүх

2021-12-15 15:04

1922 - 1924 онд Яармагийн дэнжид Ардын хувьсгалын ойн баяр наадмыг “Цэргийн баяр” нэрийн дор тэмдэглэсэн ба 1925 оноос эхлэн “Ардын хувьсгалын ойн баяр наадам” хэмээн нэрлэж ирсэн байна. 1927 онд энэ дэнжид анхны яармаг худалдаа болжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орох хүртэл наадмын бүх үйл ажиллагаа, дараа нь нэгэн үе хурдан морьдын барианы газар байсан юм. Наадмын сүүлчийн орой энд гэр, майхан зээглэж, хүмүүс хөөр баяр болж, айраг цагаа бялхсан их хөлийн газар байснаа маргааш өглөө нь гэр, майхангүй хоосон дэнж үлддэг байсан тухай тэмдэглэн үлджээ.
1945 оны зун Яармагийн дэнж дээр зуны театр байгуулж 1958 онд төв цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орох хүртэл жил бүр энэ дэнж дээр Ардын хувьсгалын баяр наадам хийдэг байжээ. Маршал Х.Чойбалсан наадмын нээлтэнд монгол дээл өмсөж оролцдог байсан бөгөөд нум сур харвадаг байсан нь кино хальсанд баримт болон үлджээ. 2000 оны эхэн үеэс хурдан морины уралдааныг “Хүй долоон худаг”-т хийдэг болох хүртэл энэ дэнж хурдан хүлгүүдийн барианы газар байжээ.
Монгол түмний маань бэлэгшээн олон жил Наадмын баяраа тэмдэглэдэг байсан энэхүү дэнж дээр сүндэрлэж буй орон сууцны цогцолбор хотхоноо бид НААДАМ ДЭНЖ ХОТХОН хэмээн нэрлэсэн болно.

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2024 | Наадам Дэнж Хотхон

Танилцуулга татах